Дадлагын сургалтын агуулгын хувьд эхний жилд дотор-6 сар, мэс засал-3 сар, яаралтай эмчилгээ-3 сар, 2 дахь жилээсээ орон нутгийн эмчилгээний талаар 1 сар сурна. Сонгох хичээлийн хувьд 2 дахь жилээсээ дараах 4 хичээлийн аль нэгийг сонгон 1 сар судлана. Үүнд хүүхэд, мэдрэл зүрх судас, эмэгтэйчүүд эх барих, мэдээ алдуулалт зэрэг багтана. Хүүхдийн эмчилгээний хувьд 2 сар нь курс ажил тул үлдсэн 1 сарыг нь сонгон сурч болно. Сонгох хичээлийг 10 сар үзэх ба өөрийн зүгээс сонгоно.